“Улаанбаатар эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг баривчилсантай холбогдуулан нийтлэлч Баабар цахим хуудастаа өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр “Түрэг сургуулийн захирлыг баривчилж. Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Түүнийг хулгайлаагүй, бид хүлээлгэж өгч буй бололтой. Улс төрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа л даа.
Түрэгийн түрүүний Элчин сайд намайг элчин дээрээ урьж уулзаад, түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ” хэмээн бичсэн байна.