\”Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг зорилтот долоон бүлэгт хувааж бүлэг тус бүрийг өөр өөр өдөр бүртгэж байгаа. Тухайлбал ахмад настнууд гуравдугаар сарын 21, 22-ны өдөр бүртгүүлсэн бол 23, 24-ний өдөр залуу гэр бүлүүд бүртгүүлсэн. Тэгвэл \”Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 1150 ахмад настан хамрагдах хүсэлтэй өгсөнөөс 600 орчим нь журмын шаардлага хангаж материалаа бүрдүүлж өглөө.
Тэгвэл эдгээр өдрүүдэд хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг түрээсийн орон сууцанд бүртгэж байна. Иргэдийг бүртгэж дууссаны дараагаар материалыг нягтлан шалгаж сугалаанд оруулах юм. \”Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт 350 айлын орон сууц олгохоос ахмад настнуудад 15 хувийн квот олгох буюу нийт 52 айлын орон сууцыг олгох юм олгох юм.