/ослын газрын зураг биш болно /
Улаанбаатар хотын хэмжээнд гуравдугаар сарын 28-ний өдрийн 05:00 цагаас гуравдугаар сарын 29-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3881 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 150, зөрчлийн 998, согтуугийн 294, зам тээврийн ослын 294, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт \”Барилгын талбайд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 28-ны 13:53 цагт авч шалгахад байгууллагын туслах ажилтан, БГД-ийн 20 дугаар хороонд суух эрэгтэй, 27 настай М -г ажиллаж байхад дээрээс нь автокраны мотор унаж амь насыг нь хохироожээ. Хэргийг БГДЦХ-2 шалгаж байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.