1. УАЗ 469 машиныг
шорон хүртэл халсан. Гэтэл эмнэлэгт байсаар л байна. Өнөөгийн нийгэмд өвчтэй
битгий хэл эрүүл хүн суухад бэрх унаа.
2. Хөдөөгийн сумын
эмнэлгүүдэд тусгай зориулалтын машин байхгүй. Ямарч хүнд өвчтөн 69-д суугаараа
ирэх ёстой.
3. Хувьсгалын үед
Манлайбаатар Дамдинсүрэн гуай шоронд босоогоороо нас барж байсан бол энэ цагт
өвчтөн 69-д суугаагаараа үхэх нь цөөнгүй.
4. Эмнэлгийн хоол
шоронгийн хоолноос муу. Шоронд орсон хүнийг гурван сард нэг эргэдэг бол
эмнэлэгт хэвтсэн хүнийг өдөрт дор хаяж 3 удаа эргэхгүй бол өлсөж үхнэ.
5. Эмч нарын үндсэн
цалин шоронгийн хянагч нарын цалингаас бага.
6. Шоронд гав
бороохойг тусгай хэрэгсэл гэж үнэгүй тавьж өгдөг бол эмч нар чагнуураа өөрсдөө
худалдаж авдаг.
7. Анх Эрүүл мэндийн
сайдыг шоронд ороход нь \”ТУРШЛАГА СУДЛАХ НЬ\” гэж бодож байтал тэндээ
ажилд орчихсон юм уу бүр таг чиг.
8. Сайн эмч болохын
тулд 10-30 жил сурдаг. Зарим нь сурсаар байгаад тэтгэвэртээ гарах нь холгүй.
9. Таваг угааж олсон
мөнгөөрөө гадаад дотоодод нарийн мэргэжил эзэмшлээ гээд эмч нарт цалингийн
нэмэгдэл систем байдаггүй. Тэгсэн хэрнээ зургаан жил анагаахад сурсан хүнийг
бараг эмч гэж үздэггүй. Эсвэл анагаах нь сургаж чаддаггүй ч юм уу.
10. Эмч нар зүрх
сэтгэл, хүсэл зоригоороо мэргэжлээ сонгож хамаг залуу насаа сурахад зарцуулдаг
учир өөр салбарт хөрвөж ажиллах бололцоо байхгүй.
11. Онц сурдаг ёс
зүйтэй хүүхдүүд эмч болдог. Тэд хэзээ ч ахмад үедээ бурууг тохож, цалингаа нэмүүлэх талаар жагсдаггүй,
тэмцдэггүй.
12. Дарга нар Монголын
эмнэлэгт үзүүлдэггүй болохоор энэ салбараа огт тоодоггүй.
13. Үхэхээс бусад
өвчтэй л бол хүмүүс улсын эмнэлэгт очихоос халширдаг болсон. Эмнэлэгт очсоноос
гүрийсэн нь дээр.
14. Эмч нарыг цагаан
халаадтай болохоор төр хонь гэж боддог.
15. Эмч нар төрдөө
мартагдаж түмэндээ адлагдсан хүмүүс.
16. Ямар мэргэжилтэй
вэ гэж асуухад \”эмч” гэж хариулвал автоматаар цалин багатай ядарсан хүн л гэж
ойлгогдоно.
17. Эмчийн цалин гэр
бүлээ тэжээхэд хүрэлцдэггүй учир маш олон эмч эрчүүд өөр ажил хийдэг.
18. Эмч нар хүн шиг
цалин авахын тулд мал шиг зүтгэх ёстой. Энэ нь сардаа дор хаяж арван удаа
жижүүрт гарна гэсэн үг.
19. Өнөө үед Анагаах
төгссөн хоёр эмч хоорондоо суух бол тэрэн шиг гурай амьдрал гэж үгүй. Тэр
хоёрын цалин лийзингийн байр авахад яагаад ч хүрэлцэхгүй.
20. Эрүүл
мэндийн салбар сайдгүйгээр
бараг хагас жил тэсч шинэ дээд амжилт тогтоолоо. Энэ нь эгэл жирийн ард түмэн
бидний эрүүл мэнд \”нохойн баас\” гэсэн үг болой.