Өнгөрсөн 2015 оны тавдугаар сард Монгол Улсад айлчилсан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 1 тэрбум ам.долларын зээлийн шугам нээх боломжтой гэдгээ Монголын Засгийн газарт амласан.
Тэгвэл энэ сард Монголын төлөөлөгчид Дели хотод айлчилж энэхүү зээлийг ямар салбаруудад олгох талаар асууж, амалсан 1 тэрбум ам.долларын зээлийг сураглажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, зээл олгогдох салбаруудад дэд бүтэц, мэдээллийн технологи, боловсрол багтаж байгаа бөгөөд
Монголд олгох зээлийг хариуцан ажиллаж байгаа \”Экзим\” Банкны төлөөлөгч нэг тэрбумын ам.долларын зээлийн ихэнх нь дэд бүтцийн салбарт зарцуулагдах төлөвтэй байгааг ярьжээ.
Төгс