Бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн болон хүчирхийлэхийг завдсан гэх хэрэг ар араасаа гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд ой найман сартай хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч олныг цочирдуулсан. Ялангуяа сүүлийн үед эрэгтэй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг гарах боллоо. Хамгийн сүүлд л гэхэд зургаан настай эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг нь хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан аймшигт хэрэг нийслэл Улаанбаатар хотод гарлаа.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух, зургаан настай эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг нь болох, 32 настай этгээд хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэрэг гарлаа. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Хүчирхийллийн эсрэг дуу хоолойд нийгэм даяараа нэгдэж байгаа ч илүү хүчтэй дуугарч хүлээх хариуцлага, ялыг улам чангатгах шаардлагатай байна.