Египетийн Александриа хотоос Каир
руу нислэг үйлдэх гэж байсан орон нутгийн онгоцыг зэсвэгт этгээд барьцаалсан
хэрэг гарсан. Онгоц барьцаалагч этгээдийг Ибрагим Самаха гэж бичиж байсан. Гэвч
Сэйф Аль-Дин Мустаф гэх 59 настай Египетийн зэвсэгт хүчний нөөцөн дэх офицер
байжээ.
Сейф Мустаф онгоцны чиглэлийг
өөрчилж, Кипр арлын Ларнака нисэх буудалд орон нутгийн цагаар 8.30-д
газардуулсан байна. Тэрээр өөрийгөө террористуудтай ямар ч холбоогүй гэдгээ
баталж. Онгоц барьцаалсан шаардлагаа \”Эхнэр нь Кипр улсын иргэн. Эхнэр дөрвөн
хүүхэдтэйгээ уулзах, Кипр улсаас цагаачлах эрх авах зорилгоор онгоц барьцаалсан”
гэж тайлбарлажээ.
\”Egyptair”компанийн \”Airbus A320” онгоцонд 56
зорчигч явсан. Тэдний 26 нь гадаад улсын иргэд байсан аж. Барьцаалагч этгээд
шаардлага тавьж эхний ээлжинд 40 гаруй хүнийг буулгасан байна. Гэвч Кипр улсын
Засгийн газраас түүний шаардлагад хариу өгөөгүй учраас өөрөө бууж өгөх замыг
сонгожээ.
Энэ явдлын дараа хэвлэлүүд \”нислэгийн
компаниудын аюулгүй байдал хангалтгүй, зэвсэгтэй этгээдийг зүгээр л дотогш
нэвтрүүлчихсэн, анхаарал сул” зэргээр шүүмжлэн бичиж байгаа аж.
Амар