Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга, арбитрч Ч. Гүнждагва саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа \”Манайд Засгийн газар солигдох болгондоо өмнөх хүмүүсийнхээ хийснийг үгүйсгэж байдаг. Тухайн үедээ боломжтой гэж үзээд нэг гэрээг хийгээд явж байтал өөр Засгийн газар гарч ирээд тэр гэрээг нь юу ч биш болгоод, лицензийг нь өөрсдийн дураар цуцлаад өөр компанид өгөх гэдэг. Гэтэл гэрээнд Арбитраар шийдүүлнэ гээд заачихсан тохиолдолд Монголын төр өөрөө хохирол хүлээх болдог. Одоо 70 сая долларыг татвар төлөгчдийн мөнгөнөөс л гаргаж таарна.
70 сая долларыг С.Баяраас гаргуулах ёстой эсэхийг би сайн мэдэхгүй юм. Үнэхээр хээл, хахууль, авлигын шинжтэй тийм нөхцөл байдлын улмаас гэрээг цуцалж, өөр компанид өгсөн гэдгийн төр тогтоож чадах юм бол хариуцлага тооцох асуудал гарахыг үгүйсгэхгүй. Сая \”Хан ресурс”-ын хэрэг дээр манай Засгийн газар өмгөөлөгчийн зардалд 9,1 сая доллар гаргасан байх жишээтэй. Гэтэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитр Монгол Улсад хэдийнэ байгуулагдаад ажиллаж байгаа. Иймээс тендер, гэрээ зэрэгтээ Монгол Улсын арбитраар шийдүүлнэ гэсэн санал тавьж оруулдаг байх хэрэгтэй юм\” гэж дурджээ.
Нинж