Ноён Бондгор нэрээрээ олонд танигдсан дуучин Ц.Амарбаяр өөрийгөө УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшихээр болсон гэх цуу яриа үгүйсгэж нэрээ дэвшихгүй гэдгээ мэдэгдэв. Тэрбээр \”За намайг нэр дэвшүүлээд байгаа хүмүүстээ баярлалаа. Ерөөлтэй ч юм шиг. Гэхдээ би урлагийн хүн, урлагтаа л байна гэдгээ хэлье. Луйвар булхай, муу муухай нүдээрээ харж өслөө. Дуугарнаа, дайрна, тэмцэнэ. Гэхдээ энэ бүхэнтэй нэр дэвшиж биш урлагийн бүтээлээрээ тэмцэнэ. Бохир шоундаа намайг битгий хутгаачээ. Би 5 дахь өдөр өөрийн биеэр мэдэгдэл хийж тавих болноо баяралаа” хэмээжээ.
Төгс