УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал наймдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон. Тэгвэл хохирогч гэх Ч.Наранзаяа нь Д.Гантулгад хүчирхийлүүлсний улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэсэн гомдол мөн гаргажээ. Тиймээс тэрээр шүүх хуралд сэтгэл мэдрэлийн эмч оролцуулах, мөн өөрийн төрсөн эгч Ч.Саранзаяаг гэрчээр оролцуулах зэрэг хүсэлтийг тус тус гаргасан байна. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.