Өнгөрөгч
бямба гариг буюу есдүгээр сарын 5-ны өдөр Налайх хотын цагдаагийн хэлтсийн 80
жилийн ойн арга хэмжээ болсон. Ойн арга хэмжээнд Налайх дүүргээс сонгогдсон
НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан оролцож, нийгмийн болон ард
иргэдийн амар амгалан амьдрах боломжийг 24 цагийн турш хамгаалж, хоёргүй
сэтгэлээр ажиллаж байдаг цагдаагийн албан хаагчиддаа 80 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. Мөн Налайхын Цагдаагийн байгууллагын хүн хүч,
техникийн бааз суур хэдийгээр бэхжиж ирсэн ч цаашдаа зайлшгүй авч хэрэгжүүлэх
ёстой олон ажлууд байна гэдгийг онцолсон юм.
Үүний
дараа хөдөлмөр бүтээлийн амжилт гаргасан цагдаагийн зарим албан хаагчдад
НИТХ-ын болон хувиасаа шагнал гардуулсан байна. Тодруулбал, ажил үйлсээрэй
шалгарсан цагдаагийн хоёр албан хаагчид тус бүр нэг сарын цалингаар нь шагнасан
юм. Мөн чөлөөндөө суусан 57 албан хаагч, одоо ажиллаж байгаа 93 цагдаагийн албан
хаагчдад бүгдэд нь MNBC телевизийн 105 сувгийн хүлээн авагч
төхөөрөмжийг бэлэглэлээ.
Амар