Парламентаа татуулж, албан тушаалаасаа
буугаад нэг хэсэг таг чиг амьдарсан Н.Алтанхуяг гэнэт л хөдөлгөөнд орж эхэллээ.
Түүнийг хөдөлгөөнд орж, улс төрийн амьдрал нь идэвхжсэн явдлыг сонгууль
дөхсөнтэй холбож тайлбарлах хүмүүс цөөнгүй байна. Гэвч нөгөө талаас Н.Алтанхуяг
нь \”хонзогногч” нэгэн аж гэх дүгнэлтийг хийж болохоор. Нөгөө \”хорхойтой
шүдэндээ тас зуух” гэдэг шиг. Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулахад
оролцсон хүмүүсийн нэрсийг өрөөнийхөө хананд хадаж, өглөө бүр харж, санаж
байхаар болсон нь дараах зургаас тодорхой ойлгогдож байгаа биз.
Чингис хаан \”Тангуд улс мөхөөгүй гэдгийг
өглөө бүр сануул” гэдэгтээ адилаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг \”сөрөг хүчинтэй
нийлж Ерөнхий сайдын албан тушаалаас нь цаашлаад намын даргын суудлаас нь
ховхруулсан” Ардчилсан намын гишүүдийг өглөө бүр санаж байхаар өрөөний хананд
мөнхөлжээ.
Сөрөг хүчин АН-аас гарч ирсэн хэнийг ч
байсан огцруулна гэсэн ерөнхий чиг үүрэгтэй л ажилласан. Харин намын нөхөд нь
урваж, нүүр буруулсан явдалд Н.Алтанхуяг итгэж ядан нэг хэсэг л шокын байдалтай
аж төрсөн биз. Юу болов, яав гэж бодлогоширч суух хойгуур нь багийн нөхдийг нь ч намнах ажиллагаа идэвхжсэн. Тэгвэл саяхнаас \”нойроосоо сэрж” улс төрийн амьдралдаа эргэн
ирлээ. Үүнийгээ ч тод томруунаар баталж, Монгол Улсын нэг номероор эргэн
ирэлтээ зарлаж байх жишээтэй.
Ер нь их л хонзогногч хүн юм аа гэж дүгнэчихмээр.
Н.Алтанхуягийн \”өс авах ажиллагаа” цаашид хэрхэн үргэлжлэх бол.
А.Аюуш