“Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон Э.Уянга сэтгүүлч мэргэжил эзэмшин өдгөө “UBS” телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа билээ. Ихэвчлэн хөгжмийн нэвтрүүлэгч хөтөлж, томоохон арга хэмжээг хөтөлдөг. Хөтлөгч Э.Уянгын хувьд телевизийнхээ сайхан залуучуудын нэгд зүй ёсоор багтдаг. Өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан.
Тэрбээр өдрийн сайныг товлон байж, хөөрхөн охиныхоо аавтай намрын дунд сарын өлзий сайн өдөр хуримлахаар хуримын зар тараажээ.