Монгол зураач С.Мөнхбаатар Ираны усан будгийн олон улсын нийгэмлэг /Iwsiran/-ээс зохион байгуулсан \”Дэлхийн усан будгийн тэмцээн-2016”-д түрүүлжээ. Уг тэмцээн Иран Улсад зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр байрыг Монголын зураач эзэлсэн бол хоёрдугаар байрт Украины зураач Максим Киселев, гуравдугаар байрт Унгарын Ласзло Зокало оржээ. Тэмцээний дүрэм тун энгийн 16-аас дээш насны л бол сонирхогч, мэргэжлийн төвшний зураач гэж ялгадаггүй, бас бүх орны иргэн оролцох боломжтойгоороо маш нээлттэй тэмцээн юм. Тэмцээнийг усан будгийн зураач, шүүмжлэгч, профессор зэрэг есөн орны олонд танигдсан есөн шүүгч шүүдэг байна.
Монгол зураач С.Мөнхбаатарын зурсан \”Ээж” зураг
Төгс