Үүрийн 5:26 минут. Иргэд \”Эрүүл мэнд\”-н үйлчилгээ авахаар Дүүргийн Эмнэлэгт дугаарлаж байгаа нь… Гэвч эмч, ажилчид 8:30д ирнэ..!
Яагаад ийм эрт иргэд өөрийн биеэр ирж дугаарлах шаардлагатай байдаг талаар ЖИЖҮҮР-с тодруулахад: Ихэнх эмч нар үдээс өмнө үзлэгээ хийгээд, үдээс хойш явцгаадаг тухай ярив. /Хувийн эмнэлэгүүдэд давхар ажилтай/
Бид Эрүүл мэндийн болоод Нийгмийн даатгал юун төлөө төлдөг юм болоо??? гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Хүнд сурталын өмнө толгой бөхийхөөр үү, хүнд өвчний өмнө дугаарлаж зогсохоор уу…
Манай улс дотооддоо үлдээж чадахгүй гадагш урсгадаг олон тэрбум доллар АНАГААХ УХААН хөгжсөн орнуудад эмчлүүлэхээр зорчигдын эмчилгээний болон замын зардал байдаг! Энэ бол Анагаах ухааны салбар хоцрогдолтой яваагийн нэгэн тод илрэл! Гэтэл үүн дээр нэмэн ХҮНД СУРТАЛ байх хэрэгтэй гэж үү?!
Өвчин бидэнд хэлж ирдэггүй, өвдсөн бол эрүүлийг хүсч, хүндрэрсэн тохиолдолд амьдрахыг эрмэлзэн ЭМНЭЛЭГ гээч өргөө, Эмч гээч ачтанаас тусламж хүсдэг… Гэтэл энд хүнд суртал, ёс зүйгүй харилцаа, танил талын тал засал ноёрхсон сэтгэл жихүүцэм газар болжээ. Үйлчилгээ гэж байхгүй, сандал олдвол ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ-нд тооцогдоно! Эдийн засаг хямарч болох ч Элгэн садан Монголчууд минь эмнэлгийн шалан дээр зулж, \”Эрүүлийг хамгаалах их үйлс\”-д ТАНГАРАГ өргөсөн эмч ажилчдын өмнө бөхийхдөө тултал хямарлаа гэж үү..?
Эх сурвалж: Фейсбүүк.ком