Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах болсон гурван үндэслэлийн талаар сэтгүүлчдэд танилцуулав. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй, түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй хэмээн үзэж дээрх тогтоолын төслийг өргөн барьсан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.