Автобусны буудлуудад байрлах ТҮЦ-үүдийг нүүлгэн газар чөлөөлж байгаа билээ. Үүнийг эсэргүүцэж Монголын худалдаачдын холбооноос энэ сарын 6-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр худалдаачдын эрх ашгийг зөрчихөө болихыг шаардаж, хүчтэй тэмцэл өрнүүлэхээ мэдэгдсэн байдаг. Тэгвэл яг одоо худалдаачид МАН-ын төв байрны урд суулт хийж байна. Тодруулбал, МАН-ын Тусгаар тогтнолын ордны гадна Монголын Худалдаачдын Холбооноос Үндсэн хуулийн 1, 3, 16, 19-р зүйлүүдийг хэрэгжүүлэхийг, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг МАН-аас шаардаж суулт эхлүүлжээ.
Суулт эхний 7 хоногт өдөр бүр 11.00-14.00 цагийн хооронд, 2 дахь 7 хоногоос 11.00-17.00 цаг гэх мэтээр үргэлжлэх юм байна.