МУГТ, боксчин П.Сэрдамба сүүлийн үед хаа явсан газраа шинэ эхнэрээ дагуулж явдаг болжээ. Түүний шинэ эхнэр нь Эрүү нүүрний согог заслын эмч н.Одмаа гэх өөрөөс нь хэдэн насаар дүү бүсгүй гэнэ. Тэд одоогоос 4 жилийн өмнө тоонот гэрт толгой холбосон. П.Сэрдамба залуу эхнэрээ тэр бүр ил гаргадаггүй байсан. Харин сүүлийн үед хаа явсан газраа эхнэрээрээ гангарч явах болжээ.
П.Сэрдамбын анхны гэргий С.Золзаяа охин хүү хоёр гаргаж өгсөн ч, гавъяат маань хоёр хүүхэддээ байр сав гээд байдгаа үлдээгээд н.Одмаатай хамтарч амьдарч эхэлсэн гэдэг.