Хятадын төв банк болон
Монгол банкны зөвшөөрлөөр 4 дүгээр сарын 5-ныөдөр Хятадын банкны Эрээн
хот дахь салбар банк Монгол Улсын Голомт банкнаас 100 сая монгол төгрөгийг
бэлнээр шилжүүлэн авч, монгол төгрөгийг шилжүүлэх үйл ажиллагааг амжилттай
биелүүлсэн байна.
Хятадын төв банк өнгөрсөн
жилийн 8 дугаар сараас эхлэн монгол төгрөгийг шууд солих суурь болон гадаад
гуйвуулгын давуу тал хийгээд Хятадын төв банк, хилийн боомтын дэмжлэг, Хятадын
банкны төв банк, Хятадын банкны Өвөр Монголын Өөртөө Засах Орон дахь салбар
банк, Эрээн хот дахь салбар банк, хил боомтын байгууллага болон Монголын талын
мэргэжил нэгтнүүдийн туслалцаатайгаар монгол төгрөгийг амжилттай шилжүүлж,
монгол төгрөгийн хүрэлцээгүй асуудлыг шийдэж, юань болон монгол төгрөгийн
гүйлгээг ахиулав.
Монгол төгрөгийг бэлнээр
шилжүүлэн тээвэрлэхэд Хятадын Эрээн боомтоор машинаар тээвэрлэнэ. Уг
үйл ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, иргэдийн
арилжаа худалдаа, аялал жуулчлал, гадаадад суралцах гэх мэт олон талын
шаардлагыг хангасан төдийгүй хоёр орны мөнгөн гүйлгээний
хөгжил, Хятадын юанийy олон улсын хэрэглээг ахиулан, юань болон
монгол төгрөгийн шууд солилцоонд эерэг суурийг тавьсан байна.