Toyota-гийн бусад машинтай ярилцах чадвартай хамгийн анхны машин 2021 онд АНУ-д худалдаалагдаж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд харин 2020 он гэхэд Toyota and Lexus брэндийн ихэнх машинд “богино хугацааны харилцаа холбоо” технологийг суурилуулах ажээ. Уг технологийг 2015 оноос эхлэн дэлхий даяар 100 мянган машинд туршилтаар суурилуулсан билээ.
Toyota-гийн хувьд 2015 онд үйлдвэрлэсэн автомат тормозны системийг АНУ-д үйлдвэрлэж байгаа бүх машины 92 хувьд суурилуулж байгаа бөгөөд одоогоор хамгийн сүүлийн үеийн шинэлэг болоод том амжилт дагуулсан технологиор тодроод байгаа юм. Харин богино хугацааны харилцаа холбоо технологи нь энэ амжилтыг нь эвдэх болов уу гэсэн таамаг их байна.
Гэвч уг төслийг Volkswagen, Toyota-гаас өрсөж зарласан бөгөөд 2019 он гэхэд зам дээр хоорондоо харилцдаг машинууд явах болно гэж мэдэгдсэн юм.
Юутай ч хоорондоо холбогддог, харилцдаг машины тухай яриа 1999 оноос л эхэлсэн юм. Тухайн үед төхөөрөмж-ба-төхөөрөмж гэсэн нэрээр уг технологийг гаргаж авахаар хичээж байв. Гурван жилийн өмнө төхөөрөмж-ба-төхөөрөмж технологийг хуулийн дагуу машин бүрт байх ёстой төхөөрөмж болгох тухай яриа гарсан ч бодит биеллээ олоогүй аж.
Аль ч технологи нь байлаа гэсэн хоорондоо холбогддог, ярилцдаг машины эрин зуун айсуй…