Тэмээгээр аялагч Н.Байгалмаа Монголын тал нутгийг хөндлөн туулж 1885 км замыг элээсэн бол одоо түүний аялал урд хөршийн нутгаар үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд түүний эргэн тойронд олон асуудал эргэлдэн, сайн муу олон нэрийг зүүвч тэрээр нэгэнт гараагаа эхлүүлсэнээ дуусгахаар Лондонгийн зүг тэмүүлсээр явна. Одоогоор өвөрмонгол түмний нутагт яваа Н.Байгалмаа өвөрлөгч орны цагдаагийн хамгаалалттай яваа гэнэ. Түүний аяллын товч тэмдэглэлээс дурьдвал:
“Сайн байцгаана уу
Такшкен куанаас Румчи хот хүртэл нийт 750 км орчим, гэхдэээ яг л Говь-Алтай, Баянхонгор хоёр аймгийн хоорондох говь шиг үл дуусах уужим, бас халуун, ямар ч айл бараг байхгүй. Говьд Хятад улс их хэмжээгээр мод тарьсан байгаа ч бороо хургүй гундуу байна. Дотоодын үймээнээс болж энэ баруун хязгаараар аялах жаахан хүндрэлтэй санагдаж байна. Бид нар зүгээр л маш их ядарч байна. Эхний 700км бол маш их элсэрхэг юм байнаа.
Хууль маш хатуу тул шалгалт их, та хаана ч орсон гарсан үргэлж паспортаа үзүүлнэ.
Мөн бид БНХАУ-ын цагдаагийн хамгаалалтанд явж байгаагаа дуулгахад таатай байна. Аюулгүй сайхан явнаа.
Тэмээдэд санаагаа чилээдэг сайхан сэтгэлт хүмүүс минь ээ, манай хэд дэндүү сайн яваа шүү. Сэтгэл нь өвдөөд, өрөвдөөд байдаг олон харж санаагаа амрааг.” гэжээ.