Өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан эмэгтэйчүүд өнгөрсөн амралтын өдөр Тэрэлжид нэг өдрийг өнгөрөөжээ. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нар иржээ. Үүнээс гадна одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа З.Нарантуяа нэгдсэн байна. Тэд өнгөрснөө дурсаж, нэг өдрийг сайхан өнгөрөөсөн гэдгээ цахим хуудаснаа дэлгэжээ.
Харин энэ уулзалтад өнгөрсөн парламентын эмэгтэй гишүүдээс УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, ИЗНН-ын гишүүн С.Оюун нар ирээгүй гэнэ.