АНУ-ын Өмнөд Каролина мужид аварга том матар нохойгоо салхилуулж явсан эмэгтэй рүү дайрч ус руу чирэн орсон хэрэг гарсан байна. Энэ талаар Daily Mirror сониноос иш татан Oxu.Az мэдээллийн сайт мэдээлсэн байна. Тус сайтын мэдээлснээр Кассандра Клайн гэгч уг эмэгтэйг Хилтон-Хед аралд нохойгоо салхилуулж явтал гэнэт уснаас аврга том матар гарч ирэн, уг эмэгтэй рүү дайран ус руу татан оруулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг матар 3 метр урттай том матар байсан бөгөөд эхлээд түүний нохой руу дайрч, дараа нь нохойгоо аврахаар оролдсон эмэгтэй рүү дайран түүнийг ус руу чирэн авч оджээ. Цагдаагийхний мэдээлснээр эмэгтэй маш их цус алдсан байсан учир амийг нь аврах боломжгүй байсан ба харин түүний нохой дээрх дайралтаас амьд үлдсэнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.