Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14 цагт хуралдахаар болжээ. Байнгын хорооны хурлаар ээлжит бус чуулган зарлах эсэх талаар болон 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлыг хэлэлцэх бололтой.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр “Энэ долоо хоногт байнгын хороог хуралдуулна. Нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлах асуудлаар УИХ-ын даргад хандаад байсан бөгөөд УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хуульзүйн байнгын хороонд хүргүүлээд байсан” гэсэн юм.