Генуе хотын камерт авто машины гүүр нуран унаж байгаа, бичлэг сүлжээнд тавигджээ. Бичлэгийг La Repubblica хэвлэлийн YouTube сувагт нийтэлсэн байна.
Генуегийн автомашиний гүүрний 200 метр орчим хэсэг наймдугаар сарын 14-д нурсаны улмаас хэдэн арван суудлын жижиг болон ачааны машинууд нурангид дарагдсан юм. Албан ёсны мэдээгээр 43 хүн гүүр нурсанаас нас барсан мэдээлэл байна. Аврагчид Генуед бэхлэлтийн байдлаас болж дахиад нэг гүүр оршин суугчидийн байшин дээр нурж болзошгүй талаар анхааруулсан билээ.
Одоогийн байдлаар нурсан шалтгааныг олоогүй байна. Зарим мэдээлэлд бичсэнээр маш хүчтэй борооны нөлөөгөөр болсон тухай бичигдсэн байдаг ч Генуегий прокурорын үгээр бол энэ эмгэнэлт дохиолдол үер уснаас болоогүй харин хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэжээ.
Ц.Пүрэвдорж