Сирийн сэргээн босголтыг сэргээх зохион байгуулалтын бүтэцийг хориглосон нууц удирдамж НҮБ-т байхгүй гэлээ. Энэ талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Стефан Дюжаррикийн төлөөлөгч мэдэгдлээ. “НҮБ-ын улс төрийн яам болон бусад хэлтсүүдээс хэвлэгдсэн “ Ямар нэг “нууц удирдамж” байхгүй”-гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Дюжаррик, Сирид үзүүлэх тусламжийг хувиарлах зарчимыг тодорхойлсноор дотоод хэв хэмжээ болон явагдах бодлого байдгийг баталгаажуулсан юм.
“Тэдгээр нь тэгш эрх, үл тоох хандлагыг үгүйсгэн нарийн тооцсоны үндсэн дээр шудрага ёс, ялгаварлан гадуурхах зарчимуудыг харгалзан үзэх шаардлагатай, Сирийн хүн амд дэмжлэг, туслалцаа үзүүлэх байгууллагуудыг дэмжиж хангахын тулд байгууллагын тогтолцооны зохион байгуулалтын системд зөвлөлгөө өгөх ажиллагааг бүрдүүлэх зорилготой юм”-гэж ерөнхий нарийн бичгийн дарга нэмж хэллээ.
Наймдугаар сарын 20-д ОХУ-ын гадаад хэргийн сайд бүр 2017 онд улс төрийн тогтвортой байдалд хүрэх хүртэл байгууллагын бүтэцүүдэд Сирийн сэргээн босголтын ажиллагаанд оролцохыг НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга хориглосон гэж мэдэгсэн билээ. Оросын ГХЯ-ны тэргүүний үгээр удирдамж нууц бөгөөд зөвхөн хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхийг Сирид зөвшөөрсөн гэжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Стефан дюжаррк Ловровын мэдэгдэлийн дараа Нэгдсэн Үндэстний Байгууллага шалгах ажиллагаандаа орлоо гэж мэдэгдсэн. Тухайн үед НҮБ Сирийн сэргээн босголтын асуудлаар биш харин улс төрийн тогтвортой байдалд анхаарлаа төвлөрүүлсэн гэж мэдэгдсэн билээ.
Ц.Пүрэвдорж