Өнөөдрийн байдлаар Азийн спортын 18-р наадмын 252 алт, 252 мөнгө, 362 хүрэл медалийн эзэд тодроод байгаа. Эдгээрээс медалийн чансаа болоод тоогоор БНХАУ тэргүүлж, Япон, БНСУ удаалсан хэвээр байна.
Манай улсын хувь 3 алтан медаль, 2 мөнгөн медаль, 5 хүрэл медальтайгаар 15-д бичигдээд байгаа. Өнөөдөр болох тэмцээнүүдэд Монголын байт харвааны тамирчид эрэгтэй байгийн болон холимог төрөлд БНХАУ-ын багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Мөн боксын төрөлд 49кг-д Х.Эрдэнэмандах, 56кг-д Х.Энх-Амар, 64 кг-д Б.Чинзориг, 75кг-д Д.Давааням хүч үзнэ. Каратегийн 75кг-ийн 1/8-д Ө.Хангайхүү, гимнастикийн төрөлд Х.Ундрам нар оролцоно.