Авлигатай тэмцэх газраас МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ.
Тэдний эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа нь үнэн” гэх мэдээллийг өглөө.