МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын бие даагч гишүүдтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэвлэлээр мэдэгдлээ. Тэрээр бие даагчдыг ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид гэж үнэлж буйгаа хэлж улс орныг хөгжүүлэхэд манай намаас дэвшүүлж буй зорилтын хүрээнд хамтран ажиллахыг хүсвэл бид бие даагчдыг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Одоогийн УИХ ердөө гуравхан бие даагчтай. Гэсэн ч тэдний нэг С.Ганбаатарын хувьд ХҮН-ын харъяаны хүн болсон болохоор үлдэж буй хоёр бие даагчийг намдаа татах сонирхолтойгоо М.Энхболд ийнхүү цухуйлгав. Бие даагч гишүүд ч МАН-ын даргын энэхүү урилгад сэтгэл хангалуун байгаа бололтой, М.Энхболдын ярилцлагыг өөрсдийн фэйсбүүк хуудсандаа шэйрлэн хадгалжээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хувьд угаас МАН-ын угшилтай. Тэрбээр тус намаас УИХ-д сонгогдон, Сангийн сайдын албыг хүртэл хашиж байсан. Х.Болорчулуун гишүүн ч гэсэн МАН-д талтай хэмээн хүмүүс хэлэлцдэг юм.