-\”Таван
богд”-ын
шахаас буюу тус бүрийг нь 63000 мянган доллароор оруулж ирсэн приус 30-
Энэ бол тэр ирэх зочдыг
хамгаалж явах цагдаагийн машин, үүнээс гадна зочдыг зөөх үйлчлэх машин, 53
улсын ерөнхийлөгчийг зөөх тансаг машинууд орж ирнэ. Зарим машинууд нь ороод
ирсэн.
Өнөөх өндөр үнэтэй бенз
машинаа бага багаар хэд гурваар нь оруулж ирсээр л байгаа. Их хэмжээгээр оруулж ирвэл хэл
аманд өртчих гээд байгаа учир бага багаар нь нууцаар оруулж ирсээр л. Мөн үүний
хажуугаар ASEM-аар ирэх зочдод хэрэглээний нэг удаагийн хэрэгслийг мөн л
тэнгэрт хадсан өндөр үнээр үнэлээд л нэг төрийн түшээ компаниараа дамжуулан \”хог шахна”.
Манай төрд тэр гадаадын зочид, ASEM-д зориулах төсөв
зоос хангалттай л байгаа юм байна. Эрх баригчид гадны зочдод л зөвхөн анхаарлаа
хандуулж байх хойгуур нь \”улаанбурхан” өвчнөөр Монголын минь нялх үрс өдөрт 2, 3-аараа нас барцгааж байна.
Улаанбурханаар өвдсөн хүүхдийн тоо 15000 давсан, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо оны
эхний улирлын байдлаар 2000 давлаа, эх үрийн эндэгдэл 1 сарын дотор 183
бүртгэгдсэн байна.
Монголын ард түмний
эрүүл мэнд, үхэх сэхэх нь эрх баригчдад \”огт
падгүй” бололтой.
Зөвхөн гадаадын зочдын нүдэнд хэрхэн хөгжиж, ямар баян, ямар сайхан ардчилсан улс болж буйгаа \”дүр эсгэсэн” байдлаар л харуулахад бүхий л анхаарлаа, бүхий л төсвөө чиглүүлж байна.
Эх сурвалж: facebook.com