Гавьяат жүжигчин У.Уранчимэг одоогоос таван жилийн өмнө Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, жүжигчин А.Ганчимэг нарыг УДЭТ-аас урвуулан гаргаж, “GUG” продакшн байгуулснаа сүр дуулиантайгаар зарлаж байсан билээ.
Үзэсгэлэн, авьяас чадвар, хөдөлмөрч зангаараа нэгэн цогц болж чадсан эдгээр гурван бүсгүй “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц” гэх мэт дэлгэцийн бүтээлүүд гаргаж, шуугиан нийгэмд шуугиан тарьж байсан. Харин жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар нь У.Уранчимэгээс салжээ. Тиймдээ ч “Хувьсал”-ийнхан шинэ уран бүтээлийнхээ гол дүрд өдгөө АНУ-д амьдарч буй О.Дөлгөөнийг урьж тоглуулсан байна.
У.Уранчимэг залуу жүжигчин О.Дөлгөөний тухай өөрийн цахим хуудаснаа “Ээлжит бүтээлийн маань гол дүрд жүжигчин О.Дөлгөөн уригдаж тоглосон билээ. Тэр үнэхээрийн торгон мэдрэмж, дотоод шаталт өндөр, тэсвэр тэвчээртэй, авьяас билгийн ундарга болсон үзэсгэлэнтэй сайхан охин юм. Дээр нь ямар эерэг зөөлөн, дулаахан, бусдад өгөөжтэй, өндөр ёс зүйтэй, хүмүүжилтэй гээч…
Тэрнийг би ийм мундаг гэж төсөөлж ч байгаагүй Магадгүй тийм л учраас Монголын Жульетад тэр сонгогдож, Төрийн соёрхолт найруулагчид тоогдсон байх даа” хэмээн бичсэн байна.