Холливудын нэрт
найруулагч Жеймс Камерун алдарт \”Аватар” киноныхоо хоёрдугаар ангийг үзэгчдийн
хүртээл болгоход бэлэн болсон ч өчигдөр мэдээлэл хийж \”Аватар 2”-ийг 2018 он хүртэл
хойшлуулж буйгаа мэдэгдлээ. Ингэх болсон шалтгаан нь \”Аватар” киног таван
ангитай хийх болсноос хэмээжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн шинэ анги биднийг хүлээж
байна. Жеймс Камерун алдарт киногоо таван ангитай хийх болсноос \”Аватар 2”-ийн
зарим хэсгийг өөрчлөх аж. Тиймээс 2009 онд үзэгчдийн хүртээл болсон \”Аватар”
кино ийнхүү долоон жил хүлээлгэсэн ч дахин хоёр жил хүлээлгэхээр боллоо. Ямартай
ч, нэрт найруулагчийн хэлснээр бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон \”Аватар
1” киноны 2, 3, 4, 5 дугаар анги 2018, 2020, 2022, 2023 онуудад тус тус
дэлгэцэнд гарах ажээ.