• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 26
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    “Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

    Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

    Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

    МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

    Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

    19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

    ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

    Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

  • Улс төр
    Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хууль зөрчсөн үү

by
2018-08-28 14:36
in Онцлох мэдээ
3
УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хууль зөрчсөн үү

Нийгмийн харилцааны үндсийг тодорхойлогч, нийгмийн зөвшилцлийн дээд баримт бичиг болох Монгол Улсын Үндсэн хуульд тус улсад хууль ёсоор оршин сууж байгаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Мөн итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хэн алинд маань харилцан ялгаагүй олгосон.

Энэхүү Үндсэн хууль батлагдан хэрэгжээд хорь гаруй жилийг ардаа үдсэн нь хүнээр бол төрж, өсөж, эрийн цээнд хүрэх нас билээ. Нэг үеэ бодвол Монголын хууль гурав хоног гэдэг үзэл ард үлдэж харинч бидний эрх зүйн ухамсар соёл харьцангуй дээшилжээ. Гэхдээ л өөрийн хувийн эрх ашгийн төлөө хуулийг уландаа гишгэж, өөрт таалагдаагүй этгээдэд сэгтэл санаа, бие махбодь, эд материалын дарамт учруулан яахаас ч буцахгүй хэсэг бүлэг бидний дунд бодитоор амь бөхтэй оршин байсаар байна.

Мэдээж энэ нь энгийн иргэдэд хамаагүй харин хөрөнгө мөнгө, эрх мэдэлдээ эрэмшсэн хэсэг бүлэгт хамааралтай, эрх мэдэл байхад хууль зөрчиж болно, өөрт нь таалагдахгүй, эрх ашигт нь нийцэхгүй, үгээр нь хүлцэнгүй томоотой байхгүй бол хэний ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, аль ч хэвлэл мэдэллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрхэд ямар ч хамаагүй аргаар халдаж, амыг нь барьж, хуулийн аргаар “хашраах” явдал өндөр дээдсийн дунд өнөө хир нь байсаар байна.

Үүний тодорхой жишээ бол хууль тогтоох дээд байгууллагын дарга нийгэмд байгаа хүндрэл бэрхшээлийн талаар асуудал дэвшүүлэн, хашиж байгаа ажил үүрэгтэй нь холбоотойгоор өөрийнх нь нэрийг дурдсан нийтлэл гаргасны төлөө “Breaking news” мэдээллийн сайтыг нь Үндсэн хуулийн олон заалтыг зөрчин байж торгуулийн яланд унагаад буй баримтыг та бүхэнд хүргэхээр зэхлээ. Анх сонгогдохдоо барагл хувийн зовлонг маань ч хариуцан шийдий гэдэг харин өндөр сэнтийд заларсныхаа дараа ноёны эрх хатан, айлын танхил хүүхэд шиг өөрийнх нь нэрийг дурдсан бүхэнрүү нохой шиг боргон, ноцдогын жишээ энэ болой.

Энэхүү маргаан өнөөдөр шүүх дээр хүрсэн бөгөөд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын дарга М.Энхболд, түүний Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд нарын гомдол, хүсэлтийг Цагдаагийн шат шатны байгууллага, тэдгээрийн удирдлага гар дамжуулан, олон хууль тогтоомжийг зөрчин байж шалган нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан нь төрийн өндөр албан тушаалтны “захиалгаар” гэж хардахад хүргэснийг баримтад түшиглэн олон нийтэд хүргэж, зөв бурууг бүгдээрээ тунгаан хэлэлцэх нь зүйд нийцнэ гэж үзлээ. Учрыг сийрүүлвэл:

– 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд гэж хүний гарын үсэгтэй, УИХ-ын Тамгын газрын нэр бүхий албан баланкан дээр үйлдсэн “УИХ-ын дарга М.Энхболдын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тарааж байгаа этгээдүүдийг хариуцлага хүлээлгэж, мөнгөн болон бусад хэлбэрээр М.Энхболдод учруулсан хохирлыг шийдвэрлүүлэх тухай” 16/267 дугаар бүхий албан тоотыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржавын нэр дээр явуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, мэдээллийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр сая төгрөгөөр, хуулийн тэгээдийг хорин сая төгрөгөөр торгох”-оор заасан.

“Breaking news” мэдээллийн сайтад гарсан мэдээллийн агуулга нь учир утгагүй олон сонгуулийн дараа өнөөх сайхан амлалтууд салхинд хийсэн одож, үнийн өсөлт тэр дундаа суурь үнэд нөлөөлөгч гол хүчин зүйл болох бензин шатахууны үнэ өссөн, үүнд хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж байгаагын хувьд, мөн дараалан олон сонгуулиудад биечлэн оролцож, биднийгээ жаргаагаад өгөх амлалт өгч байсан нэр дэвшигч М.Энхболд гэж хувь хүнийхээ хувьд ч ямар нэг хэмжээгээр хамаатай, анхаарал тавих, шйидвэрлэх эрх, үүрэг этгээд мөн гэсэн энгийн санааг илэрхийлжээ.

Харин гаргасан гомдлын агуулгыг үзвэл иргэн М.Энхболдын нэр төр, алдар хүндийн асуудлыг хөнджээ гэж ойлгохоор…гэтэл УИХ-ынТамгын газрын албан баланкан дээр үйлдэгдсэнээс нь үзвэл хуулийн этгээдээс гаргаж байгаа гомдол, хүсэлт ч гэж андуурмаар…гэхдээ хуулийн этгээд хэн нэгнийг итгэмжлүүлсэн төлөөлүүлсэн баримт байхгүйг тооцвол хувийн шинжтэй нь илэрхий…харин гомдол гаргагчын гарын үсэг нь УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд гэж хүнийх байгаа нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд гомдол гаргагч өөрөө гарын үсгээ зурж баталгаажуулна гэсэн шаардлагын хүрээнд энэ хүний эрх ашиг хөндөгджээ гэж дүгнэж болохоор….ийм л нэг элдэвтэй эрээн цаас эрх зүйн олон зөрчил, маргааны үндэс суурь болох учиртай байжээ.

Уг албан тоотыг Цагдаагийн ерөнхий газрын дарга хүлээн аваад Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржид, харин хурандаа Д.Ядамдорж Нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа Ш.Цогтбаатарт, хурандаа Ш.Цогтбаатар нь хошууч н.Товуудоржид, тус газраас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлстийн дарга, хурандаа Ц.Намсрайжавт, хурандаа Ц.Намсрайжав дэд хурандаа Б.Түвшинжаргалд, Б.Түвшинжаргал нь хошууч н.Мөнхтуяад гэх мэтээр гар дамжуулан “…шалгаж дүнг танилцуул…”, “…өөрийн харьяа албаар шалгуулах нь зөв болов уу…”, шалгаж, биечлэн хяналт тавь…”, “…шалгаж хариу өг…” гэх мэтээр ноён М.Энхболдоос буулгасан “лүндэн” буюу дээрээс шидсэн чулуу ийнхүү Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлэн хэдэн давхар цохолттойгоор онцгой анхааран, халамжин дунд гар дамжуулан хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барих, тэдний хэвлэн нийтлэх эрхэнд ноцтой халдан шийтгэх учиртай эрх бүхий албан тушаалтны гар дээр сая нэг иржээ.

\Баримт 1. УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдын ЦЕГ-ын дарга С.Баатаржавт ирүүлсэн УИХ-ын Тамгын газрын албан бланкан дээр үйлдсэн албан тоот, цохолтууд, хавсралт албан тоот\

“За яахав ээ яахав” дээрх үйлдлийг хууль тогтоох байгууллага, түүний удирдлагад үзүүлсэн онцгой халамж, дарга удирдлагуудын нэгнээ гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл юмаа гэж үзэхэд энэхүү хүндэтгэлийн золиос, “зодуурын муур” нь болох учиртай “Breaking news” сайтад холбогдох зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ хуулийн олон зүйл заалтыг уландаа гишгэсэн нь үнэхээр харамсалтай.

Нэн түрүүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд “зөрчил шалган шийдвэр ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу явна” гэсэн заалтын дагуу иргэн М.Энхболдын хувийн нэр хүндэд халдсан, алдар хүндийг гутаасан гэх гомдлыг тэрбээр тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба болох хэв журмын албанд гаргаж, эрх бүхий албан тушаалтан болох хэсгийн байцаагчид зөрчлийн гомдол хувиарлагдан шалгагддаг энгийн зарчимтай. Харин “эрхэм дээдсийн” гомдол хуульд зааснаас өөр тусгай журмаар их дээрээс дамжин “бууж” ирснийг өмнө тодорхой баримтаар өгүүлсэн. Мэдээж хэн нэгэн Дорж, Дулмаа гомдол гаргаад Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн бол дээрх хуулийн заалтыг дурдаад өөдөөс нь шидчих нь дамжиггүй. Гагцхүү УИХ-ын дарга гомдсон учир хуулийн шаардлага, гэмт хэрэг зөрчлийн талаарх өргөдөл, гомдол хүлээн авах журмыг үл хэрэгсэн цагдаагийн төв байгууллага хүлээн авч, хурандаа нар шат шатандаа үүрэг өгч, онцгой журам үйлчилжээ.

Мөн хуулийн 6.2-д “..Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг эхийн нэр, өөрийн нэр, оршин сууга газрын хаяг, утасны дугаараа бичиж гарын үсэг зурсан байна…гомдлыг хүлээн авч байгаа Цагдаагийн байгууллага тухайн гомдолд гомдол гаргагч гарын үсэг зурсан эсэхийг нягтлан бүртгэнэ” гэсэн заалт бий. Гэтэл цагдаагийн байгууллагад гаргасан гомдол нь “Монгол Улсын Их Хурлын тамгын Газар” гэсэн хаягтай албан баланкан дээр УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх Р.Болд гэсэн хүний гарын үсэгтэй байгаа нь дээрх хуулийн шаардлагыг илтэд зөрчсөн байна.

Хэрэв уг гомдол хуулийн этгээдийн гаргасан гомдол гэж үзэх аваас Монгол Улсын Их Хурлын Тамгын газрыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Тамгын газрын дарга гарын үсэг зурсан байх учиртай бөгөөд энэ тохиолдолд байгууллагыг төлөөлөн оролцох хүнийг тусгайлан итгэмжлэн томилдог. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхэд, хуулийн этгээд хоёр зөрчлийн хэрэгт төлөөлөл оролцуулдаг. Гэтэл зөрчлийн хэрэгт ийм итгэмжлэл огтоос байхгүйг үзвэл энэхүү гомдол нь яах аргагүй иргэний хувийн гомдол бололтой.

Гаднах төрх, нийгмийн оролцоо, ажил албан тушаал хашсан түүхийг харвал иргэн М.Энхболд насанд хүрсэн төдийгүй монголчуудын хэлдэгээр насны нар хэвийж яваа нэгэн гэдэг нь ойлгомжтой. Бидний хэлж заншснаар байгууллагын ”толгойтой” баланкан дээр төлөөлөх эрхтэй этгээдийн өмнөөс хэн нэгэн зөвлөх, мэргэжилтэн, бусад ажилтнууд өөрийн дураар гарын үсэг зурах нь албан хэрэг хөтлөх журамд үл нийцэхийг хууль тогтоох дээд байгууллагын ажлын алба бүү хэл төрийн болон төрийн бус аль ч хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн наад захын ажилтан мэддэг, нэгэнт хэвшиж тогтсон зүйл билээ. Гэтэл “эрхэм дээдэс” хүссэн бол хуулийн шаардлага, албан хэрэг хөтлөх, албан тоот үйлдэх дүрэм журам хэнд ч хамаагүй бололтой.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд “зөрчлийн хэргийн хохирогч гэж зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж заажээ.
Дээр өгүүлсэн УИХ-ын Тамгын газрын хаягтай, УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд гэж хүний гарын үсэгтэй гомдлын дагуу Р.Болдыг зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоож мэдүүлэг авахад уг хүн өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөн талаар бус харин эрхэм даргынх нь хувийн нэр төр, энгүй их алдар хүндийг “Breaking news” гэж сайт бензиний үнэ өссөн гэх мэдээллээр гүтгэн доромжилсон талаар гомдоллож, буруутай этгээдийг бушуу түргэн шийтгэж өгөхийг хуулийн нэр барин шаарджээ.
Энэхүү үйл ажиллаганууд нь хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчиж байгаа талаар “Breaking news” сайтын итгэмжлэгдсэн төлөөлөгч амаар гомдол гаргасны дараа өнөөх хохирогч Р.Болдыгоо шууд гэрч болгон, хууль, журамд заасан шаардлагад нийцсэн өрөгдөл, гомдлыгөнөөдрийг хүртэл хаана ч хэнд ч өөрөө биечлэн гаргаагүй иргэн М.Энхболдыг гэнэт хохирогч болгон “сольсон” эмгэнэлтэй бас инээдмтэй ч гэж болох үйл ажиллагаа шүүхийн хаалга татан үргэлжилж байна.

Бүр тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд “оролцогч гэж зөрчилд холбогдогч хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийг хэлнэ” гэж заасан байтал хувь хүний алдар хүндтэй холбоотой гомдолд огт хамааралгүй этгээд буюу УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх Р.Болдыг” хар хүний өмнөөс шар хүн” гэгчээр иргэн М.Энхболдын өмнөөс хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, энэ тухай маргаан дэгдэхээр М.Энхболыг дуудаж мэдүүлэг аваад өмнөх хохирогч Р.Болдыгоо гэрч болгочихдог аль ч хуулиас хайгаад олохгүй энгийн процесс нь Цагдаагийн байгууллага төрийн өндөр дээдэст “захиалгаар” үйлчилсэн гэх хардлагыг хурцалж, хэвлэл мэдээллийн байгууллагыг “албаар яллаж” байна уу гэсэн хардлагыг лавшруулсаар….

Баримт 2. Р.Болдоос эхлээд хохирогчоор дараа нь гэрчээр мэдүүлэг авсан, М.Энхболдоос хохирогчоор мэдүүлэг авсан баримтууд:

Үлгэрт яваад л байж яваад л байж гэж гардагчлан зөрчил шалган шийдвэрлэхдээ хуулиа зөрчөөд л зөрчөөд л байсан байдаг. Тодруулбал хуулийн 6.8-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа нийт 58 хоног байх” бөгөөд хуулийн 6.11 дүгээр зүйлд “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Энэ заалт энгийн иргэдийн хувьд нэг мөр хэрэгждэг бол “эрхэм” М.Энхболдын гаргасан гомдлоор үүссэн зөрчлийн хэргийг хуульд заасан 58 хоногт шалгаад хуулийн хугацаа дууссан байхад зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, харин ч эсрэгээрээ хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хүч түрэн гаргасан нь “захиалгаар” гэж хэлэхэд биш харин ингэж үнэмшихэд хүргээд байна.
Манай хуулийн байгууллага “ноён” ба “албат”-ын хэргийг нэг иймэрхүү байдлаар шийдэж байна. Нийтлэлийн эхэнд дурдсан Үндсэн хуулийн заалтыг эцэст нь дахин иш татан сануулахыг хүсч байна. Яс үндэс, ажил албан тушаал, нийгмийн байдал, хөрөнгө чинээ өөр өөр байж болох ч “Breaking news” мэдээлийн сайт, дугаар хорооны иргэн Миеэгомбо овогтой Энхболд нар Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэйгээс бус “бүх гахай тэгш эрхтэй, тэгэхдээ бүдүүн дарга гахай илүү эрхтэй” гэдэг шиг баймааргүй байна. Яах вэ…….Үмхий идээ эзэндээ амттай гэдэгчлэн иймэрхүү эрт баларын эзэн боолын харьцаа эзэддээ таатай байж болох ч эрх зүй, ёс зүйг эрхэмлэсэн, шинжлэх ухаан техник үсрэнгүй хөгжсөн шинэ эрин зуунд энэ тогтолцооны “эрэг боолт” огт таарахгүй байна…яах вэ…

Н.Баатар

Related Posts

“Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ
Нийгэм

2026-11-26 10:21
Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ
Нийгэм

Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

2026-11-25 14:19
Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…
Онцлох мэдээ

2026-11-25 13:31
}

Шинэ мэдээ

“Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

“Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

by undesten
2026-11-26 10:21
0

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

by undesten
2026-11-25 14:19
1

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

by undesten
2026-11-25 13:31
0

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

by undesten
2026-11-25 12:14
0

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

by undesten
2026-11-25 12:09
1

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

by undesten
2026-11-25 09:17
0

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

by undesten
2026-11-24 13:52
0

19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

by undesten
2026-11-24 12:40
0

ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

by undesten
2026-11-24 12:32
0

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

by undesten
2026-11-23 14:34
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай