Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар тусгай сургуулийн хамт олон 40 жилийн ойг угтан нийслэлийн тусгай сургуулиудын дунд \”Урлагийн наадамд”-ыг 2016 оын 4 дүгээр сарын 22-ны өдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит БЗД-ийн соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тусгай сургуулиуд нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж хөгжүүлж , хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх болон амьдрал хөдөлмөрт бэлтгэх сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулдаг ба тэдэнд тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж байна.
Багш нар ажлын ачаалалтай ажилладаг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талд анхаарч нэг өдрийг \”Урлагийн наадам”-д зориулан авьяас ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан өрсөлдлөө. Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн нэрэмжит нийслэлийн тусгай сургуулиудын багш, ажилчдын \” Урлагийн наадам ”-ын Ерөнхий шүүгч Хөгжмийн зохиолч, хормейстр Д. Алтантуул, Цэргийн дуу бүжгийн чуулгын ардын хөгжмийн багш МУСТА- Г. Батнасан, Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол бүжиглэгч Ч. Уянга нар ажиллаа. \”Урлагийн наадамд”- д Баянзүрх дүүргийн 55 дугаар дунд сургууль, Баянгол дүүргийн 70 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн 25 дугаар сургууль,Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулиуд оролцсоноос нийт дүнгээр Баянзүрх дүүргийн 55 дугаар дунд сургууль нэгдүгээр байр, Баянгол дүүргийн 70 дугаар сургууль хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургууль гуравдугаар байр тус тус эзлэв.