2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
21-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 20-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 21-нээс ихэнх нутгаар сэрүүснэ.