Өнөөдөр зарим
хүмүүсийн хувьд \”дашням”, \”балжинням” давхацсан, зарим хүмүүсийн хувьд \”модон
хохимой”, \”тэрсүүд өдөр” тохиож байна. Ингэж хэлэхийн учир өнөөдөр МАН, АН-ын
их хурал болно. Үүнээс гадна улстөрийн ертөнцөд харьцангуй шинэ Тусгаар Тогтнол
Эв Нэгдлийн Нам /ТТЭНН/-ын их хурал болно.
УИХ-ын гишүүн Г.Уянгаар даргаа хийж
авсан ТТЭНН өнөөдөр 11 цагаас намын ээлжит бус их хурлаа хийхээр болжээ. Мэдээж
хурлаар УИХ-ын 2016 оны сонгуульд хэрхэн оролцох төлөвлөгөөгөө боловсруулж, УИХ-ын нэр бүхий гишүүд, олонд танигдсан
улс төрч, лидерүүдийг намд нь элсч буйг зарлах гэнэ.
Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү,
Л.Цог нар МАХН-ыг орхиж тус намын гишүүнээр элсч УИХ-ын сонгуульд оролцох нь тодорхой
болсон юм. Дашрамд дурьдахад, ТТЭННам нь 2015 оны 5-р сард Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэн
бөгөөд нийтдээ 3000 гишүүнтэй, намын анхны дарга нь Ц.Баяндалай
байсан аж.
Тэгвэл дээр дурьдсанчлан өнөөдөр мөн МАН-ын бага
хурал болно. МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 11-нд хаалттай хуралдаж өнөөдөр
намын бага хурлаа хийхээр товлосон юм. Хуралдаанаар УИХ-ын 2016 оны сонгуульд
хэрхэн оролцох, МАХН-тай эвсэх эсэх асуудлыг эцэслэн шийднэ.
Харин АН-ын хувьд
Үндэсний зөвлөлдөх хороогоо өнгөрөгч 16-ны өдөр буюу бямба гаригт хийхээр
товлосон ч дээрх хоёр намын хурлуудаас болов уу өнөөдөр хийхээр хойшлуулсан.
АН-ын ҮЗХ-ны хурлын хувьд намын дотоод эв нэгдлийн асуудлыг түлхүү хэлэлцэж,
МҮАН, ИЗНН зэрэг жижиг намуудыг эгнээндээ элсүүлэх эсэх асуудлыг эцэслэн
шийдвэрлэх аж.