\”1072 ширхэг хувьцаа” гээд
ярихаар л бидний нүдэнд хоёр намын амлаж байсан сая төгрөг харагдаад байгаа юм.
Тиймээс л иргэд 1072-той
холбоо мэдээ гармагц анхаарлаа ихэд хандуулах боллоо. Тэгвэл саяхнаас 1072
ширхэг хувьцаатай холбоотой мэдээлэл мэдээллүүд сонсогдож эхлэв. Жилийн өмнө ч
юм уу, хоёр жилийн өмнө байсан бол гүйж очоод л \”хувьцаа”-гаа амь оруулахсан.
Гэвч одоо чинь сонгууль ойрчихсон, ард иргэдээс оноо авч болох бүхний л
далдуураар туршиж, олон нийтийн санаа бодлыг сонсож байгаа үе шүү дээ.
Иргэдийн хувьд аль компанийн
хувьцаа, ер нь хувьцаа гэж юу юм, хөрөнгө оруулалт, урт хугацааны өгөөж зэргийн
талаар ямар ч ойлголт алга. Харин хэзээ хувьцаа нь \”мөнгө болох вэ” гэсэн
асуудалд л анхаарлаа хандуулсаар байна. Ийм ойлголтыг өгсөн улс нь АН, МАН хоёр
л доо. Тэд хамтарч засаг барьж байх үедээ 1072 ширхэг хувьцаа гэх улс төрийн
фантазийг бий болгосон. Үүнийгээ сонгууль бүрээр өөрсдөдөө тустайгаар ашиглаж
байгаа. Харин иргэд үүнийг ч үл анзааран хувьцааны сураг дуулдмагц л хошууран
очиж, тандалт судалгааны бай болсоор л байна.
АН, МАН-аас хүсэхэд одоо энэ
хувьцаа нэртэй хууралтаа зогсоомоор юм. Эдийн засагчид, биржийн мэргэжилтнүүд
Таван толгойн хувьцаанаас ноогдох ашиг \”мөдгүй” гэж тайлбарласаар байгаа. Гэтэл
улс төрчид өнөө маргаашгүй л иргэдийн халаас руу сая саяар урсах гэж байгаа мэт
тайлбарлаж, \”хошгируулж” гурван ч сонгуулийн нүүрийг үзлээ шүү дээ. Энэ жил ч
мөн адил.
Уг нь бодит мэдээллийг өгч,
шийдэл, гарцыг олж, ард түмэндээ тайлбарлах цаг болсон л баймаар. Гэвч энэ
сонгуулийг бас л 1072 ширхэг хувьцаагаа ярьсаар л угтах шинжтэй.
А.Аюуш