\”Дархан Монгол Ногоон Нэгдэл\” ТББ-аас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын Британийн Виржинийн арал дахь \”Legend Plus Capital Limited\” хэмээх нууц компани болон уг компанийн нэр дээр Швейцарьт нууц данс үүсгэн түүндээ 1 сая гаруй ам.доллар хийгээд мартсан асуудлаар УИХ-ын Ёс зүйн хороонд хандаж, албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт энэ сарын 20-ны дотор хариу өгөхийг УИХ-ын Ёс зүйн хорооноос хүссэн бөгөөд УИХ-ын Ёс зүйн хороо С.Баярцогтод хэрхэн хариуцлага тооцохыг харах л үлдлээ.
Нинж