Гонконгийн оршин суугч эмэгтэй хурим зохион байгуулагчийн дамжаанд шалгалт өгөх явцад БНХАУ-аас ирсэн үл таних залуутай ямар нэг урьдчилсан болзолгүйгээр гэрлэжээ гэж South China Morning Post –ийн нийтлэлээс иш татан Lenta дамжуулж байна.
21-настай залуу эмэгтэй
Ажлын туршлага харгалзахгүй тэгээд ч өндөр ажлын хөлстэй зарын дагуу хурим зохион байгуулагчийн курсэд шалгалт өгөхөөр зорьжээ. Заасан хаягийн дагуу хандахад хуримын курс зохион байгуулагч үнэгүй курсэд хамрагдахыг ятган зөвлөөд зөвшөөрүүлжээ. Хятадын Фучжоу хотод болсон курс төгсөгчдийн шалгалтын явцад эмэгтэйд ханиа сонгосон нэгэн эртэй гэрлэх ёслол хийж гарын үсэг зурах дүр өгсөн байна. Курс зохион байгуулагчид шалгалт дууссаны дараа гэрлэлт цуцлагдаж дүнгээ авах болно гэж итгүүлжээ. Эмэгтэй Гонконгт эргэж ирмэгцээ гэрлэлт цуцлагдаагүй болохыг мэдсэн бөгөөд түүнийг залилан хуурч үл таних хүнд өгч нөхөрт гаргасан байна.
Түүний гомдол цагдаагийн анхаарлыг татаагүй бөгөөд харин Гонконгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хуульчид түүнийг ажил хэрэг болгон анхаарч авсан бөгөөд учир нь өөр эмэгтэйчүүд мөн ийм маягаар хохирцгоожээ. Тэр ч бүү хэл тэдгээрийн зарим нь албан ёсны гэр бүл болцгоосныг мэдээ ч үгүй яваа бололтой. Залилан мэхлэгчид Гонконгт амьдрах эрх авахыг сонирхсон байж болох бөгөөд учир нь БНХАУ хэрэв тэдний гэрлэгсэд энэ хотод амьдардаг бол амьдрах зөвшөөрөл олгодог юм байна.
Ц.Пүрэвдорж