Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ оны эцэс хүртэл гурван удаа уулзаж болзошгүй талаар «Известия» сонин бичжээ.
Байдлыг тодруулбал Францад Дэлхийн Нэгдүгээр Дайн дууссаныг тэмдэглэх, Сингапурт Зүүн Азийн улс орнуудын дээд хэмжээний уулзалт болон Аргентинд “Их Хорийн” тэргүүн нарын уулзалт болох билээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Орос-Америкийн хэлэлцээрийг янз бүрийн талбарт, түүнчлэн дээд хэмжээний уулзалтуудын үеэр ч зохион байгуулах бодолтой байна.
Бүх зүйл “харилцан ойлголцлоос” хамаарна гэж Песков онцоллоо. Дэлхийн нэгдүгээр дайн Францад арван нэгдүгээр сарын 11, Зүүн Азийн улсуудын дээд хэмжээний уулзалтууд арван нэгдүгээр сарын 11-15-нд харин Буэнос-Айресд “их хорийн” улс орны тэргүүн нарын уулзалт арван нэгэн сарын эцэс – арван хоёрдугаар сарын эхээр болно.
Ц.Пүрэвдорж