Азийн наадмын эрэгтэйчүүдийн боксын 60 кг-ийн жингийн алтан медалийг Э.Цэндбаатар хүртлээ. Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар, Узбекстаны тамирчин, 2016 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Абдурасулов Шункор-той тоглож, 3:2-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авлаа.
Мөн эрэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Б.Чинзориг Узбекистаны боксчин Икболжон Холдаровт 5:0 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль зүүсэн билээ.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын баг тамирчид 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 25 медальтайгаар 37 улсаас 16 дугаарт жагсаж байна.