Өнгөрсөн сард Дархан-Уул аймгаас таван настай эмэгтэйг Э-г гэрийнхээ гадаа тоглож байхад нь “Эгч нь зайрмаг өгье” хэмээн худлаа хэлж хулгайлсан хэрэг гарсан.Хэргийг нийслэлийн Хан-Уулын харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй П.Батсуурь гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд түүнийг цагдан хориод байгаа юм.
Тэрбээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Төрүүлсэн үр хүүхэдгүй, хүүхэдтэй болохын тулд охиныг дагуулж гэртээ ирсэн” гэж мэдүүлжээ. П.Батсуурийг ЭХ-ийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийг хүүхэд гэдгийг мэдсээр байж хууран мэхэлж хулгайлсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байна.