Москвагийн хавдар судлал-шинжлэх ухааны хүрээлэнгийн эмч П.А.Герцен өвчтөнөөс 20 гаруй кг-жинтэй хорт хавдрыг авах хагалгааг амжилттай хийжээ. Энэ талаар тус эмнэлгийн хэвлэлийн алба есдүгээр сарын 3-нд мэдээллээ. Мэс засалч өвчтөний хорт хавдар үүсгэгчийг зайлуулаад зогссонгүй түүнийг хэвийн амьдралд нь эргэн оруулжээ.
41 настай эрэгтэй Хабаровскийн мэргэжилтнүүдэд хандсан байна. Москвагийн мэс засалчид эрчимтэй идэвхжиж улмаар дотоод эрхтэнгүүдэд шахалт үзүүлэн томорч буй хавдарын эх үүсвэрийг илрүүлэн оншлож чадсан байна.
Энхүү операцыг төрийн даатгалд хамрагдах, хорт хавдартай өвчтөнүүдэд үзүүлэх өндөр технологийн эмчилгээний квот авах эрх олгодог төрийн баталгаат хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн гэж ТАСС тэмдэглэжээ.
Өмнө нь найман сард хятадын эмч нар хайрыг нь үл тоомсорлосноос болж 87 хадаас залгисан хятад залуугийн ходоод гэдсэнд хагалгаа хийж амийг нь аварч байсан билээ. Гэхдээ энэ залуу урьд өдөр нь идсэн хоолноос болж гэдэс өвдсөн гэдэгт итгэлтэй байсан юм.
Ц.Пүрэвдорж