Зүүн Азийн Аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг анхны түүхэн тоглолтоо хийж ялалтаар эхлүүллээ. Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын анхны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнөөдөр Умард Марианы Арлуудыг 3:2-оор хожиж, түүхэн ялалт байгууллаа.
Тоглолтын эхний хагаст Умард Марианы Арлуудын багийн тоглогчид хоёр гоол оруулан тоглолтын эхний хагас 2:0 харьцаатай өндөрлөсөн байна. Харин тоглолтын хоёрдугаар хагаст Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг гурван гоол оруулан хожлоо.
Манай эмэгтэй шигшээ багийн дараагийн тоглолтын хуваарь
есдүгээр сарын 5-нд Монгол vs Гуам 17:00 цагаас
есдүгээр сарын 7-нд Монгол vs Макао 17:00 цагаас
тоглолтууд төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд явагдана