Кобе хотын захиргаа 287 мянган оршин суугчиддаа, Японд 21-рт дугаарлагдсан “Джеби” нэртэй хүчтэй хар шуурга ойртон ирж байгаатай холбогдуулан хэд хэдэн дүүргүүдэд шилжин нүүх зөвлөжтэй уриалга гаргажээ. Ийм зөвлөмжийг 90 мянган оршин суугчидтай Хиросима хотын дарга уриалжээ.
Энэ хугацаанд Японы төвийн болон баруун урд хэсгүүдэд хүчтэй хар шуурга ойртож байгаатай холбогдуулан онгоцны 632 нислэгийн хувиарт өөрчлөлт оруулжээ.
Нислэг тээврийн газрууд Кансай хотын дүүрэг, түүнчлэн Осака ба Кобе хотуудад нислэгийн хувиард зайлшгүй өөрчлөлт оруулах болжээ. Төмөр замын компаниудаас юуны өмнө томоохон West Japan Railway Company Синкансэны хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг Осако, Хиросима хотуудын чиглэлд түүнчлэн японы томоохон Хонсю арлыг Сиоку аралтай холбодог экспресс галт тэрэгний хөдөлгөөний хувиарт зайлшгүй өөрчлөлт хийхээр болжээ.
В Японию пришел самый сильный с 1993 года тайфун «Джеби». Он движется со скоростью 60 километров с порывами ветра до 216 километров в час. #Japan #TyphoonJebi #storm #typhoon #Jebi pic.twitter.com/VOKDirD2yD
— Мировые РИА Новости (@RIA_Worldnews) September 4, 2018
Токиотой зэрэгцээ Канагава болон Тиба мужуудын хоорондох гатлага онгоцнуудын хөдөлгөөнийг өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар хар шуурга Японруу чиглэн ойртохдоо зүүн-өмнөөс хойшоо чиглэсэн маягтай, гуравдахь өдрийн өглөөгүүр шуурга бүх нутгийг хамрах шинжтэй байна.хар шуурганы даралтын төв одоогоор 945 гетопаскалет байна. Салхины хүч 45 м.сек. төв хэсэгтээ 60м/с байна. Цаг уурчид түүнийг энэ жилийн хамгийн хүчтэйд тооцож байна.
Ц.Пүрэвдорж