Иргэдээ нэгдүгээрт тавья.
Манай улсад гаднынхны айлчлал олон л болж байсан санагдана. Өчигдөр яг л нэг дайн байлдааны үед амьдарч байгаа мэт санагдчихлаа. Зам хаасан байхад явган хүнийхээ замаар алхаж болохгүй гэнэ. Явган хүнийхээ замаас гараад тэнд очоод зогс гэж цагдаа тушаалаа. Тушаал биелүүлээд заасан газар нь хүүхдүүдтэйгээ зогсож байтал тээр тэнд замын зүүн талд байгаа цагдаа \”Хөөе наашаа ирээд энд ирээд зогс\” гээд л нээх муухай омоглон дээрэнгүй хашхирч тушаалаа. Модоороо заагаад л.Сүртэй гэж жигтэйхэн. Би чадахгүй гэсэн. Цагдаа нар хараагаад л би өөрийгөө киноны дээрээс үзсэн олон герман цэргийн дунд байх еврей эмэгтэйгээр төсөөлөв. Ямар түгшүүртэй юм бэ? Манай төр яагаад иргэдийнхээ эсрэг юм шиг үйлчилгээтэй юм бол? \”Уучлаарай түр зогсож байхгүй юу, хамгаалалт авч байна. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дэмжиж ажилласанд баярлалаа\’\” гэх ухааны юм яриучихаж болдоггүй юм уу. Бид бухимдахгүй цагдаа нарын харилцаанд талархаад хэн хэн нь сайхан явна биз дээ?
Иргэдээ болон тэдний тав тухыг нэгдүгээрт тавьдаг болмоор байна. Хот хөгжинө гэдэг зөвхөн зам барилгын асуудал биш. СОЁЛТОЙ ХҮНДЛЭЛТЭЙ ХАРИЛЦАА иргэд бидэнд хэрэгтэй байна. Цагдаа болон төрийн албаныхны харилцаанд анхаармаар байна. Бидэнд ядаж тайван алхах эрх байна уу, Дарга нар аа?
Эх сурвалж: Bayara Baljinnyam