Хошин урлагийн “Мөрөөдлийн театр” хамтлагийнхан “Дундын бүсгүй” шоу драмаа үзэгч олондоо хүргэхээр бэлтгэж буй аж. “Мөрөөдлийн театр” хамтлагийн тулгын гурван чулууны нэг гэгддэг “Банш” Батаа буюу жүжигчин Д.Баттөмөр тус уран бүтээлд оролцохгүй юм байна. Энэ талаар “Мөрөөдлийн театр” хамтлагийн жүжигчин Г.Алтаншагайгаас тодруулахад “Батаа маань уран бүтээлийн чөлөө авсан. Батаа маань киноны ажилтай байгаа” гэв.
Дашрамд дуулгахад“Дундын бүсгүй” шоу драмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Наранбаатар ажиллаж байгаа бол урилгаар жүжигчин А.Туяа, Алдармаа нарын урлагийн “халуухан” бүсгүйчүүд оролцон тоглох аж.