Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өчигдөр хуралджээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгчээ. Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-нийг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байна. Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр Фандем хэмээх цоо шинэ вирус үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна.
Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв манайд ч мөн улаан бурхан дэгдэж, ханиад томуутай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө. Тиймээс дээрх хугацаанд амраах нь зөв гэсэн саналыг гаргажээ