iPhone утсан дээрээ хадгалсан дуу, видео, зураг, хонхны ая, дугааруудын жагсаалт, мессежүүд гээд бүх төрлийн мэдээллээ AnyTrans for Android програмын тусламжтайгаар шинэхэн Android үйлдлийн системтэй гар утсандаа зөөвөрлөх боломжтой.
Алхам 1:
Та компьютер дээрээ AnyTrans for Android програмыг суулгаж өөрийн iPhone болон Android утсаа компьютертай холбоорой.
Алхам 2:
Танд хуулж болох мэдээллийн төрлүүд харагдах ба та хуулахыг хүссэн мэдээллээ сонгоно уу. Жишээ нь утасны дугааруудыг хуулах бол…
Алхам 3:
Таны тэмдэглэсэн бүх дугаар харагдах бөгөөд та хэсэгчлэн болон бүгдийг нь нэг дор хуулах боломжтой. Та утасны дугааруудаа сонгосны дараа “To device” товчийг дарснаар сонгосон мэдээллүүд хуулагдах болно.