-Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хүн төрөлхтөн дэлхийн томоохон нөөцүүдийн 90 хувийг устгажээ. Далай тэнгис дэх загас агнуурын 22 хувь нь бүрэн хүчээ шавхан олзворлож, 44 хувь нь хэт их ачаалалтайгаар агнаж байна. Жилд 27 сая тонн загас болон далайн амьтдыг агнаж шүүлтүүр торыг далайгаас буцааж авалгүй хаяж энэ нь далайн гүнд үүрд үлддэг.
-Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хүмүүс манай гараг дэлхийн ойн 70 хувийг устгасан. Дэлхий дээрх үлдсэн ойн 30 орчим хувь нь таруу хуваагдмал бөгөөд тэдгээрийг жилд 50 хавтгай дөрвөлжин миль хурдтайгаар сөнөөж байна.
-Дэлхий дээр 45 мянга гаруй нуур бий. Жилд химийн аж үйлдвэр 70 мянга гаруй органик нэгдлүүдийн нэг зуун сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд нэг удаа мянган шинэ бодисыг нэмж оруулна. Эдгээр химийн бодисуудыг хүрээлэн буй орчиндоо туршиж үздэг.
-Өнгөрсөн 50 жилийн хугацаанд 4 зүйлийн шувуу устаж, бүх шувуу 11 хувиар цөөрсөн. Мөн хөхтөн амьтдын 18 хувь, загасны 5 хувь, ургамлын 8 хувьд устаж үүрд алга болох аюул заналхийлж байна.
-Дэлхий дээрх усны нөөцтэй шүрэн арлуудын усны бохирдол ихсэж, загасны нөөцгүй болж далай тэнгисийн бохирдолтоос үүдсэн халдварт өвчин гарч байгааг дулааралтай холбон тайлбарлаж байна.
Манай гарагийн хүн ам тогтвортой өсч байгаа учир нийт дэлхийн 30 хувь нь дахин сэргээгдэшгүйгээр ашиглагдсан хэмээн тооцоо гарч байна.
Р. Сайхан Уул